Ой мод, ногоон бүсэд явах, зугаалахад хүний сэтгэцийн ба бие махбодийн эрүүл мэндийн байдал эрс дээшилдэг болохыг Финляндын эрдэмтэд нотолжээ. Энэ үед стресс буурах, түрэмгий авир намдах, цочир уурлаж хилэгнэх нь багасах үзэгдэл ажиглагддаг ба улмаар сэтгэл санааны байдал дээшилж баяр хөөрийн мэдрэмж төрдөг аж. Түүнчлэн сэтгэцийн олон төрлийн хямралын шинж тэмдэг илрэх нь эрс цөөрдөг гэж эрдэмтэд ярилаа.
Түүнээс гадна ой мод, цэцэрлэгт хүрээлэнд зугаалах нь хүний дархлааны системийг бэхжүүлдэг, яагаад гэвэл энэ үед хүний төрөлх эсүүдийн тоо нэмэгдэж идэвхжээд хорт хавдрын эсүүдийг устгадаг аж. Дотрын эмч нарын судалгаанаас үзэхэд, архаг стрессийн дараа хүмүүс хот суурин газарт биш харин байгальд, ногоон орчинтой газарт очиж амьдарвал илүү үр дүнтэй, хурдан эдгэж байлаа. Сайхан байгальтай газарт артерийн даралт, зүрх дэлсэх, булчингийн ачаалал, стрессийн даавруудын түвшин зэрэг амархан тогтворжиж байжээ. Хамгийн гол нь уур хилэн, догшин түрэмгий авир, сэтгэл гутралын шинж тэмдгүүд мөн ногоон орчинд эрс багасч байв. Үүний зэрэгцээ байгалийн сайханд өсч торниж буй хүүхдүүдийн анхаарлын хомсдол арилдаг аж.