Дулааны улиралд боломжтой бол дасгал сургуулилтыг спорт заал, өрөө тасалгаанд биш гадаа, цэвэр агаарт хийвэл сайн.
Ачаалал багасна: Гадаа, цэвэр агаарт дасгал хийж, спортоор хичээллэх үед даралт, судасны лугшилтын тоо нь өрөө тасалгаанд байснаас доогуур байдаг, иймээс ачааллыг амархан давж чаддаг аж.
Нойрны чанар сайжирна: Цэвэр агаарт дасгал сургуулилт хийж байгаа хүн илүү их хүчилтөрөгчийг авч чадна, улмаар нойргүйдлээс ангижирч сайхан, бөх унтдаг.
D витамины дутагдалд орохгүй: Нарны гэрэлд дасгал сургуулилт хийснээр та D витаминаар өөрийгөө цэнэглэнэ. Үүний ачаар бие махбодь, булчингийн тамир тэнхээ сайжирна.
Төсвөө хэмнэнэ: Гадаа, цэвэр агаарт спортоор хичээллэх, дасгал гимнастик хийх мэдээж үнэ төлбөргүй.
Орчноо өөрчлөх боломж: Бүгчим, хиймэл гэрэлтэй спорт зааланд биш задгай тэнгэрийн доор дасгал сургуулилт хийх ашигтай. Та байгаль орчноо сонирхож цэвэр агаараар амьсгалан ямар нэг шинэ зүйлийг туршиж үзэх боломжтой.
Хамтдаа дасгал хийх боломж: Хүмүүс фитнес зааланд голдуу ганцаараа очиж хичээллэдэг. Харин гадаах спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн, цэнгэлдэх хүрээлэнд та өөрийн хүүхдүүд, гэр бүлтэйгээ эсвэл найз нөхөдтэйгээ цуг хичээллэх боломжтой. Энд мөн шинэ хүмүүстэй танилцаж танилын хүрээгээ тэлнэ.
Сэтгэл санаа өндөр байна: Нарны гэрэлд цэвэр агаарт дасгал гимнастик хийх үед та баяр хөөрийг мэдэрч сэтгэл санаа өөдрөг сайхан байх болно.