өдөр
шөнө
×

Ковидын нас баралт дэлхий даяар буурчээ

Дэлхий даяар ковид өвчнөөр нас барагсдын тоо буурч 2020 оны хавраас хойш хамгийн доод үзүүлэлтэд хүрсэн тухай “РИА Новости” мэдээлэв. 2022 оны 5-р сард “COVID-19” өвчнөөр 55 мянга гаруй хүн нас баржээ. Америк улс коронавирүсийн халдварын тоогоор дэлхийд тэргүүлсээр байна. Энэ улсад өнгөрсөн 5-р сард 3 сая гаруй халдвар илэрсэн ба 4 сартай харьцуулахад өвчний тархалт 2 дахин нэмэгджээ. Дараа нь Герман улс бичигдсэн, энд 5 сард 1.7 сая гаруй хүн халдвар авсан бол мөн хугацаанд Австралид 1,7 сая орчим халдвар бүртгэгдэв. 
Ковидоор нас барагсдын тоогоор мөн л АНУ тэргүүлэв. Америк улсад өнгөрсөн сарын хугацаанд 9,7 мянган хүн коронавирүсийн халдварын улмаас нас баржээ. Энэ бол 4 сартай харьцуулахад 15% бага гэсэн үг. Нас барагсдын тоогоор Орос 2-т бичигдэв, энд 3.2 мянган хүн ковидоор өнгөрсөн аж. Энэ нь 4 сарынхаас 50%-иар буурсан тоо. Нас баралтын тоогоор Герман улс дэлхийд 3-т оржээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top