өдөр
шөнө
×

Бөөрний чулуу үүсэхээс нимбэг сэргийлнэ

“Дархлаагаа бэхжүүлье гэвэл нимбэг хэрэглэ. Мөн нимбэг бол цусны даралтыг хэвийн болгож бөөрний чулуу үүсэхээс сэргийлнэ. Судалгаанаас үзэхэд нимбэгийн шүүсийг усанд найруулан өдөрт тал аягыг уухад шээсэн дэх цитратын хэмжээ ихэсч бөөрний чулуу үүсэх эрсдэлийг буурч байв. Нимбэгэнд агуулагддаг цитрат буюу нимбэгийн хүчлийн давс нь кальцитай урвалд орж чулуу үүсэхийг блоклож шээсний рН-т нөлөөлдөг” хэмээн хоол зүйч Лорен Манакер ярилаа. Түүнчлэн флавоноид гесперидин гэдэг бодис нимбэгэнд байдаг ба энэ нь цусны судсуудын өвчлөлийн (шамбарам, варикоз, цусны эргэлт муудах) үед тустай, улмаар үрэвслээс сэргийлж цусны даралтыг хэвийн болгодог аж. “Гэхдээ нимбэгэнд сөрөг тал бий, хэрэв түүнийг хэтрүүлж хэрэглэвэл шүдний паалан гэмтдэг. Ийм учраас нимбэг хэрэглэхдээ хэм хэмжээг баримтал, мөн амны ариун цэврийг сахих хэрэгтэй” хэмээн хоол зүйч Лорен Манакер зөвлөжээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top