өдөр
шөнө
×

Моновитамины тунг хэтрүүлж болохгүй 

Оросын Зөнгөөр хооллолтын хүрээлэнгийн эмч Светлана Бронникова моновитаминууд, тухайлбал А ба D витаминыг хэтрүүлж хэрэглэвэл аюултай тухай сэрэмжлүүллээ. “Орчин үед эмийн үйлдвэрүүд маш өндөр тунтай эм хэрэгсэл үйлдвэрлэх болжээ. Энэ нь тодорхой зарим витамины хомсдолыг хурдан нөхөх зорилготой. Ийм эм хэрэгслийг эмийн сангуудаас эмчийн жоргүй худалдан авах боломжтой. Гэтэл зарим хүн ашигтай гэж үзсэн витаминаа замбараагүй хэрэглэж өөрийн бие махбодид хор хөнөөл учруулж байна. Ер нь эмчийн зөвлөгөө, зааваргүй ямарваа эм, түүний дотор витаминыг хэт ихээр хэрэглэж болохгүй. Ялангуяа өөх уусдаг витаминуудыг замбараагүй хэрэглэх нэн аюултай, яагаад гэвэл, эдгээр нь удаан шингэж биеэс гадагшлахдаа ч удаан. А ба D витамин хэдийгээр бие организмд ашигтай ч хэтрүүлж хэрэглэвэл маш их аюултай. D витамин ихэдвэл гиперкальциноз болох магадлалтай, мөн тамхи татдаг хүмүүсийн хувьд уушигны хорт хавдар тусах эрсдэл нэмэгддэг. Харин А Витамины илүүдэл нь зүрх, бөөрний ажиллагаанд доголдол үүсгэдэг” хэмээн эмч Светлана Бронникова зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top