өдөр
шөнө
×

Өөдрөг хүмүүс урт насалдаг

Өөдрөг үзэл ба наслалтын хооронд уялдаа холбоо байдаг гэж Харвардын их сургуулийн эрдэмтэд нотолсон тухай “Daily Mail” сонин мэдээллээ. Өөдрөг үзэлтэй эмэгтэйчүүдийг үе тэнгийн гутранги эмэгтэйчүүдтэй харьцуулахад дунджаар 54%-иар буюу 4 насаар урт насалж байгааг эрдэмтдийн судалгаа харуулжээ. Түүнчлэн амьдралын баяр баясгалантай хүмүүс 90 хүртэл наслах магадлал 10%-иар нэмэгддэг аж. Цэвэршилт дууссан 160 мянган эмэгтэйчүүдийн өгөгдөл мэдээллийг эрдэмтэд цуглуулж дүн шинжилгээ хийжээ. Тэд бүгдээрээ “Women's Health Initiative” хөтөлбөрт хамрагдсан юм байна. Эрдэмтэд 26 жилийн турш эдгээр эмэгтэйг нас бартал нь ажиглаж өөдрөгийн түвшнийг үнэлжээ. Эмэгтэйчүүдийн дөрөвний нэг нь хамгийн өөдрөг үзэлтэй, урам зоригтой байсан ба чухам тэд хамгийн урт насалсан аж. "Өөдрөг үзэл яагаад нас уртасгадаг болохыг эрдэмтэд бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй байна. Энэ нь стресс бага, түгшүүргүй амьдрах үед зүрхний эрүүл мэнд сайжирсантай холбоотой байж болох юм” гэсэн таамалаглалыг шинжээчид дэвшүүллээ. Нөгөө талаас авч үзвэл сэтгэлийн зовиуртай, тайван бус, түгших хандлагатай хүмүүст зүрхний архаг өвчин тусах эрсдэл өндөр аж. Нэмж өгүүлэхэд, АНУ-ын иргэдийн дундаж наслалт 80 нас жаахан гаруй юм байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top