өдөр
шөнө
×

Сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчилнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Адханом Гебрейесус “Удахгүй сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчлөх гэж байгаа. Яагаад гэвэл, иймэрхүү нэршил нь арьс өнгөний үзэл, хавчин гадуурхах хандлагыг нэмэгдүүлж болзошгүй” гэж мэдэгдсэнийг Туркийн “En Son Haber” сонин дамжууллаа. Анагаах ухааны алдартай 30 гаруй шинжээч нэгдэж мэдэгдэл хийсний дараа ДЭМБ энэ шийдвэрийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргажээ. “Сармагчны цэцэг өвчин гэх нэр бол алагчлах үзэл ханхлуулсан, иймээс түүнийг нэн яаралтай өөрчлөх ёстой. Ямарваа нэг өвчнийг нэрлэхдээ газар зүйн байршил, амьтдын нэр зэргийг ашиглахаас зайлсхийх нь зүйтэй. Тэгээд ч энэ вирүсийг африк гаралтай гэж байнга сануулах нь арьс өнгөний үзлийг дэвэргэсэн хэрэг болж байна. Тэр бүү хэл өвчний эх үүсвэрийг илрүүлж чадаагүй байгааг анхааралдаа авах хэрэгтэй” хэмээн эрүүл мэндийн салбарын шинжээчид дуу нэгтэй дуугарчээ. ДЭМБ одоо шинэ вирүсийн нэрийг сонгохоор манай гарагийн өнцөг булан бүр дэх эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнуудтай хамтран ажиллаж байгаа аж.  
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top