өдөр
шөнө
×

Нойргүйдлээс ангижрах арга

Зарим хүн нойргүйдлээс ангижрахын тулд эм уудаг. Гэхдээ эмийг ийм зориулалтаар байнга хэрэглэх нь сөрөг, таагүй уршиг дагавартай төдийгүй эмийн хамааралтай болгох аюултай. Иймээс болж өгвөл химийн аргаар хийсэн эм биш харин байгаль эхийн бэлэглэсэн цэцэг, ургамлыг хэрэглэхийг хичээ. 
Эмийн ургамлаар цай бэлдэж уух нь тайвшруулж, сайхан нойрсуулдаг. Өөрийн гараар эмийн ургамал, цэцэг цуглуулсан бол илүү сайн, хэрэв тийм юм байхгүй бол эмийн сангаас аваарай. Эхлээд хатаасан эмийн ургамлуудыг бэлдэнэ. Зөрөг цэцэг, алун (страстоцвет, дээд талын зураг), лаванда цэцэг, мелиссагийн (нимбэр) навчаас тус бүр 25 граммыг авч сайн холино. Дээр нь 150-200 мл час халуун ус нэмж 5-10 минут хандалж байлгаад цай шиг уугаарай. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top