“Та бидний эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, ааш авир гээд олон зүйл нойрноос хамаардаг, иймээс сайн унтаж амрах нь маш чухал. Насанд хүрсэн хүмүүс 7-8 цаг бүрэн дүүрэн, чанартай нойрсох ёстой” хэмээн Оросын нойр зүйч-эмч Ольга Казанцева ярилаа. Байнга дутуу унтах, шөнө байнга сэрэх зэрэг нь бие организмд сөрөг нөлөөлж таагүй уршиг дагавар дагуулна. Нойргүйдлээс ангижрах дараах аргуудыг О.Казанцева эмч зөвлөжээ.
- Өдөр бүр тогтмол цагт унтаж хэвш. Ер нь 23 цагаас өмнө унтах хэрэгтэй.
- Орой үдэш цэвэр агаарт зугаалж бүлээн шүршүүрт орвол зохино.
- Хоолны цэсээ зөв сонго, хэт орой хоол идэж болохгүй.
- Таны ор болон дэр тав тухтай байх ёстой, натурал материалтай ор хөнжлийн даавуу сонгоорой.
- Унтахын өмнө элдэв асуудал, ажил хэргийн тухай бодохоо боль.
- Ном унш, гэхдээ цахим биш цаасан ном.
- Эфирийн тосны үнэртэй өвөрмөц чийдэн дэргэдээ тавь.
- Бие тайвшруулах ваннд орж болно.
- Дөрвөлж (пустырник) эсвэл валерианы үндсээр бэлдсэн чанамал уу.
- Оройн хоолны өмнө дасгал гимнастик хийгээрэй.