өдөр
шөнө
×

Хөгшрөхгүй гэвэл зөв хоолло

---“Genki Nutrition”-ий эзэн, Нью-Йорк мужийн Хоол тэжээлийн академийн төлөөлөгч Жонатан Вальдес, хоол зүйч Роксана Эхсани нарын зөвлөгөөнөөс---
Ихэнх хүмүүс өглөөг кофегоор эхлүүлдэг, хэдийгээр кофе эрч хүч өгөх ч бүрэн хэмжээний өглөөний цайг орлохгүй. Иймээс өглөөдөө зөв хооллохыг хичээ. Өглөөний цайны зарим зуршил хөгшрөлтөд хүргэж мэднэ. Залуу насаа уртасгая гэвэл өглөөгүүр хиам болон зайдас, гахайн утсан мах зэргээс татгалз, боловсруулсан ийм мах эрүүл мэндэд сайнгүй. Хэрэв үнэхээр эдгээрийг идэх бол эслэгүүдтэй цуг хэрэглэ, тэгж байж сөрөг нөлөөг бууруулна. Будаа, улаанбуудай, овъёос, арвайд зэрэгт эслэгүүд бий. 
Ашигтай өглөөний ундны жишээ бол йогурт + жимс. Эсвэл бууцай, улаан лооль идвэл сайн. Мөн болж өгвөл өглөөдөө хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглээрэй, учир нь антиоксидантуудыг агуулдаг тул эрт хөгшрөхөөс сэргийлнэ.
Өглөө заавал юм идэж гэрээс гараарай, ядаж л ганц гадил, хэдэн ширхэг самар. Тэгсэн цагт эрүүл мэндтэй холбоотой асуудал танд үүсэхгүй. Хүмүүсийн гаргадаг түгээмэл алдаа бол ус бага уух. Гэтэл чухамдаа шингэний тусламжтай тэжээлийн бодисууд бие махбодиор шилжиж байдаг, иймээс өглөөний цайны үеэр ус ахиу хэрэглэх ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top