Санамсаргүй түлэгдсэн үед өвдөлтийг намдаах хэдэн арга санал болгоё. Гэхдээ эдгээр арга нь түлэгдлийг эмчлэхгүй, зөвхөн гарын доорх хэрэгслээр өвчнийг намдаана гэдгийг анхаарна уу. Ноцтой түлэгдсэн тохиолдолд заавал эмчид хандаарай.
- Хэрэв хэлээ халуун хоолонд түлсэн бол чимх элсэн чихэр хэлэн дээрээ асга. Элсэн чихэр хайлж өвчин намдана.
- Төмсний хальсыг арилгаж түүхий төмсөө жижиг үрүүлд үрнэ. Дараа нь үүнийг түлэгдсэн газартаа тавьж бинтээр орооно.
- Биеийн аль нэг хэсгээ гал, индүү зэрэгт санамсаргүй түлсэн бол өвчинг намдаах, цэврүү үүсэхээс сэргийлэн шинэ аарц тавьж боож болно.
- Байцааны навчийг жижиглэж өндөгний цагаантай цуг хольж агшаамал шиг болгоод түлэгдсэн газарт тавихад өвчин намдана.
- Хүчтэй түлэгдсэн үед зуун настын (алоэ) шүүс тустай. Энэ ургамлын шүүсэнд марль самбайгаа норгон түлэгдсэн газартаа бигнүүр болгон тавих хэрэгтэй.