өдөр
шөнө
×

Ковидын бас нэг сөрөг нөлөө илэрлээ

“Ковид тусаад эдгэрсэн ахимаг настнуудад энэ өвчний бас нэг сөрөг нөлөө ажиглагдлаа. Энэ өвчин заримдаа эдгэрэлт удаан, уршиг дагавар нь удаан үргэлжилдэг гэж өмнө нь тогтоогдсон билээ. Гэтэл бусадтай харьцуулахад ахмадууд нэмж шинэ өвчинд нэрвэгдэх нь илүү олон тохиолдож байна. Ахмад настай 3 хүн тутмын 1 нь “COVID-19”-н дараа шинэ өвчин туссан нь тогтоогдсон” хэмээн Оросын эмч Антон Фадеев мэдэгдэв. Тэрбээр “Ялангуяа 65-аас дээш насны өвчтөнүүд коронавирүсийн халдвар авч эдгэрсэн ч артерийн даралт нэмэгдэх, ядрах, амьсгал давчдах, амьсгаадах, зүрхний хэмнэл алдагдах, ой тогтоолт муудах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа тухай гомдоллож байв. Түүнчлэн эдгээр ахмад настанд шинжилгээ хийхэд чихрийн шижин, бөөрний өвчин, цусны бүлэгнэлт өөрчлөгдөх, цус багадалт, сэтгэцийн ба мэдрэлийн хямрал зэрэг өвчин илэрсэн тухай эмч нар мэдэгдсэн” хэмээн тайлбарлалаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top