Яншуй: Шээс болон биед хуримтлагдсан илүүдэл шингэнийг хөөх үйлчилгээтэй бодисууд энэ ургамалд агуулагддаг. Яншуйг усанд чанаж ханд хэлбэрээр өглөө сэрмэгцээ эсвэл үдээс өмнө уувал хамгийн их үр дүнтэй.
Улаан лооль: Түүнд олон төрлийн витамин агуулагддаг, мөн С витаминаар баялаг. Иймээс улаан лоолийг тогтмол хүнсэндээ хэрэглэвэл бөөрний хэвийн ажиллагаанд маш сайн, улмаар бие организмаас илүүдэл шингэн хурдан, үр дүнтэй гадагшлах болно.
Алимны цуу (яблочный уксус): Энэ бүтээгдэхүүн бол бие махбодь дахь кали, минералын зохистой түвшнийг барихад тусалдаг, энэхүү түвшин нь биеэс гадагшлах шингэний хэмжээнээс хамаардаг аж.