өдөр
шөнө
×

7хоногт 6-гаас цөөн өндөг идэхэд холестеринд нөлөөлөхгүй

Долоо хоногт 3-6 ширхэг өндөг идэхэд цусан дахь холестерины түвшин ихсэхгүй, харин ч буурдаг хэмээн Хятадын хоол зүйч Ли Юаньюань мэдэгдсэнийг “Sina” сайт нийтэлжээ. "Уураг бол эрүүл хооллолтын чухал, их ашигтай бүрэлдэхүүн хэсэг болохыг олон судалгаа нотолсон. Өмнө нь өндөг бол холестерины түвшнийг нэмэгдүүлдэг гэж үздэг байв. Харин судалгаа шинжилгээний дүнд тийм биш болох нь батлагдлаа. Өндөгний уураг өндөр чанартай, шингэц сайтай. Долоо хоногт 6-аас олон өндөг идвэл холестерины түвшин ихэсч магадгүй, харин үүнээс цөөнийг хэрэглэхэд холестерин өөрчлөгдөхгүй. Ер нь бодисын солилцоо хэвийн бол 7 хоногт хэдэн өндөг идэхэд холестеринд  нөлөөлөхгүй. Иймээс 3-6 ширхэг өндөг 7 хоногт хэрэглэ, гэхдээ өдөрт 1-ээс илүүг болохгүй” хэмээн хоол зүйч Ли зөвлөжээ. Өнпөгний шар нь өөх тос ба холестерины солилцоог зохицуулж судсуудын хананд товруу үүсэхээс сэргийлдэг аж. Өндгийг ууранд болгож идвэл хамгийн ашигтай юм байна. Харин ямар ч тохиолдолд хэт шарсан буюу хэтэртэл чанасан өндөг бүү хэрэглэ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top