“Сармагчны цэцэг өвчин бидний таамаглаж байснаас хурдан мутацид орж байгааг судалгаа шинжилгэээ харууллаа. Энэ өвчнөөр өвчилсөн 15 өвчтөнөөс дээж авч гений шинжилгээ хийхэд 6-12 дахин хурдан мутацлагдаж байгаа нь тогтоогдсон. Энэ бол вирүсүүд үнэндээ хүмүүст халдварлах шинэ арга зам “олсон” гэсэн үг. Сармагчны цэцэг өвчин нь халдвартай хүнээс хүмүүст, эсвэл агаар дуслын замаар халдварласан байв. Зарим мутаци нь хүний дархлааны системтэй харилцан үйлчлэлд орсон вирүсийн нөлөө” хэмээн Португалийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны материалыг “Nature Medicine” сэтгүүл нийтэлжээ.
Харин энэ талаар “Live Science” бичихдээ “Сармагчны цэцэг өвчний вирүс маш “авьяаслаг”, хурдан хувьсч байна. Уг нь ийм вирүсүүд жилд 2 мутацид ордог, гэтэл шинэ штамм нь хэдхэн жилд 50 мутацид оржээ. Эдгээр шинэ мутаци нь 2018-2019 оныход байгаагүй. Сармагчны цэцэг өвчин саяхныг хүртэл ховор өвчинд тооцогдож байсан” хэмээжээ.