өдөр
шөнө
×

Гэдэс багасгах тухай зөвлөгөө 

Гэдсээрээ турж хэмжээг нь багасгая гэвэл дараах хэдэн дүрмийг баримтлаарай.
* Аль болох их эслэг ид, өөрөөр хэлбэл хүнсний ногоо болон жимс, ногоон навчит ургамал. Энэ нь хэтрүүлж идэхээс сэргийлэх, ходоод гэдэсний замыг цэвэрлэх, хоол боловсруулалтыг сайжруулах, бодисын солилцоог нэмэгдүүлэх зэрэг олон талын ашигтай.
* Энгийн нүүрс-ус биш уургийг ахиу хэрэглээрэй. 
* Цэвэр усыг хангалттай ууж хэвш. 
* Чихэрлэг ундааг хэтрүүлж хэрэглэхээс зайлсхий. 
* Нойроо бүрэн гүйцэд авч бай. Унтах ба сэрүүн байх дэглэмийг хэвийн болго. 
* Зүрх –судасны системд тустай дасгал хийж бай. Жишээлбэл сайн алх, явган яв.
* Хоолоо маш сайн зажилж идэх хэрэгтэй. 
* Цагаан талх, кофе зэргийн хэрэглээг багасга. 
* Хоолны завсар хооронд юм идэхээ боль, хэрэв идвэл өдрийн турш 100-150 ккал-аас илүүгүй байх ёстой. Мөн энгийн нүүрс-усаас татгалз.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top