“Мартамхай болох, ой тогтоолт муудах нь дан ганц насны өөрчлөлтөөс болдоггүй, үүнд хоол тэжээл нөлөөлдөг” хэмээн Туркийн эмч, профессор Дерьи Улудюз “Sözcü” сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. “Бие организмын хэрэглэсэн хоол хүнсний илчлэгийн 30%-ийг уураг тархи шингээдэг. Аливаа хүнс уураг тархинд нөлөөлдөг. Үнэн хэрэгтээ таны тавган дээрх хоолоос тархины ажиллагаа ба ой тогтоолт шууд хамааралтай. Хүмүүс цагаа хэмнэх гэж фастфүүд байнга иддэг. Гэтэл энэ хоол таны уураг тархинд маш хор хөнөөлтэй. Фастфүүд бол ой тогтоолтын дайсан, мартамхай болгодог, иймэрхүү хоол идэхээ хязгаарлах хэрэгтэй. Хэрэв та фастфүүд тогтмол хэрэглэдэг бол ой тогтоолттой холбоотой асуудал үүсэхэд гайхалтгүй. Уураг тархины ажиллагаа өдрөөс өдөрт буурч байдаг нь тархины эсүүд, эдүүдэд өөрчлөлт гарсантай холбоотой. Мөн рапс, эрдэнэ шиш, наран цэцгийн тос хэрэглэхээс татгалз. Яагаад гэвэл, тэдгээрт “омега-6” агуулагддаг ба энэ нь тархинд сөрөг нөлөөлдөг. Түүнчлэн архи согтууруулах ундаа, хийжүүлсэн ундаа, энергетик хэрэглэх дэмий. Нүүрс-ус буюу цагаан талх, гоймон зэргийг бага идэхийг хичээ. Тархиа хэвийн ажиллуулж ой тогтоолтоо муутгахгүй гэвэл элдэв амтлагч, шарсан хоолыг хэтрүүлж болохгүй” хэмээн профессор Дерьи Улудюз зөвлөжээ.