өдөр
шөнө
×

Хэрүүл маргаан дархлааг бууруулдаг

Амраг хосын хэрүүл маргаан хэдийгээр гэр бүлийг бэхжүүлдэг сайн талтай, ихэнхдээ тэдний дархлааны системд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн америк эрдэмтэд сэрэмжлүүллээ. АНУ-ын Огайо мужийн их сургуулийн эрдэмтэд дээрх дүгнэлтийг хийхийн өмнө гэрлээд 30-40 жил болсон гэр бүлийн хосуудыг судалсан аж. Судалгаанд оролцогчдоос үе үе цусны шинжилгээ авахад сонирхолтой үр дүн гарч байв. Гэр бүлийн хосууд хэрэлдэж маргах үед стрессийн дааврын түвшин огцом нэмэгдэж байсан бөгөөд хэрүүл шуугиан дэгдээд өнгөрснөөс хойш 15 минутын дараа буцаад бага багаар буурч байжээ. Гэсэн ч хэрэв хосууд байнга хэрэлдэж бухимддаг бол хор хөнөөлтэй даавруудын тоо тогтмол нэмэгдэж хуримтлагддаг аж. Ийм нөхцөл байдлын улмаас аажмаар дархлааны систем муудаж улмаар халдварт өвчин тусах, ноцтой өвдөх эрсдэл ихэсч байлаа. Ялангуяа эмэгтэйчүүд үүнд их өртөж шаналдаг, яагаад гэвэл тэд илүү мэдрэмтгий. Чухам ийм учраас эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн биед стрессийн даавар илүү их үүсдэг юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top