өдөр
шөнө
×

Франц, Европыг "зуны ковид" нөмрөн авлаа

Франц улсын Эрүүл мэндийн сайд Франсуа Брон “Covid 19-н 7-р давалгаа сүүлийн өдрүүдэд улам хүчтэй болж өдөрт 120 мянган халдвар бүртгэгдэж байгаа. Өнөө орой энэ тоо улам ихэсч 200 мянга давах шинжтэй” хэмээн Үндэсний чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ. Уг нь 7 сарын эхээр энд өдөрт 99 халдвар илэрч байсан юм. Францын эмийн сангуудад тест их эрэлттэй байна, Тус орны эрх баригчид ард иргэддээ хандан "Олон нийтийн газар, нийтийн тээвэрт маскаа зүүгээрэй" хэмээн уриалж байна. “Коронавирүсийн халдвар нэмэгдэж байгаа учраас ариун цэврийн, тусгай үнэмлэхтэй болохыг санаачилж байна, ийм үнэмлэхийг хил дээр шалгах ёстой. Үүнтэй холбоотой хуулийн төслийг би өргөн барилаа” хэмээн Францын Ерөнхий сайд Элизабет Борн мэдэгдлээ. Үндэсний чуулган ирэх даваа гарагт тус хуулийн төслийг авч хэлэлцэх гэж байна. Уг нь Франц 7-р сарын сүүлээр Цар тахлын Онц байдлаа цуцлахаар төлөвлөсөн билээ. Цар тахал дэгдсэнээс хойш Францад ковидын нийт 30 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн юм. 
Нэмж өгүүлэхэд, Германд мөн коронавирүсийн халдварын тоо нэмэгдэж өдөрт 150 мянган тохиолдол илэрч байна. Харин Англид 154 мянга, Италид 132 мянган халдвар бүртгэгдэв. "Зуны ковид" ийнхүү Европыг нөмрөн авчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top