“Эрчүүд 50 нас хүрснээс хойш өөрийн хоол тэжээлээ өөрчлөх ёстой, энэ нь цагаас өмнө үхэхээс сэргийлнэ. Яагаад гэвэл, 50 наснаас хойш эрчүүдийн бодисын солилцооны хурд буурдаг, хэрэв та хоол тэжээлээ хянаж цэнэхгүй бол таргалалтаас болж эсвэл зүрхний өвчнөөр эрт үхэх магадлалтай. Иймээс энэ насныхан хоолны илчлэгээ бууруулахад анхаар. Түүнээс гадна давсны хэрэглээг хамгийн доод түвшинд хүргэвэл зохино, давс бол судасны тонусыг (чангарал) бууруулдаг бүтээгдэхүүн. Элсэн чихрийн тухайд мөн адил. Чихэрлэг хүнс нь абдоминаль таргалалтад (хэвлий, бэлхүүс хавьцаа өөх хуримтлагдах) хүргэх аюултай. Уураг, удаан нүүрс-ус, эслэгийг аль болох их хэрэглэж хэвшээрэй. Уургийн нөөцийг нөхье гэвэл тахиа, цацагт хяруул, үхрийн өөхгүй мах тохиромжтой. Удаан нүүрс-ус гэвэл хатуу сортын улаанбуудайн гоймон, будаа, бүхэл үрийн талх зэрэг хүнс бий. 50 гарсан эрчүүдэд остеопороз үүсэх эрсдэлтэй. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга бол сүү, бяслаг, аарц ахиу хэрэглэх” хэмээн Оросын дотоод шүүрлийн эмч, хоол зүйч Оксана Панова “Доктор Питер” сонинд ярилцлага өгөхдөө зөвлөжээ.