өдөр
шөнө
×

Гадил даралт бууруулдаг

“Цусны өндөр даралт маш аюултай. Даралтыг бууруулах хамгийн үр дүнтэй аргын нэг бол гадил жимс. Энэ жимс бие махбодийн ерөнхий байдлыг сайжруулахын зэрэгцээ артерийн даралтад тустай. Гадил жимсэнд кали, магни өндөр хэмжээгээр агуулагддаг, мөн олон ашигтай микро элемент, витамин бий. Ийм учраас гадил нь зүрх судасны өвчин, инсульт тусах эрсдэлийг бууруулдаг” гэж “Eat This, Not That!” сайт бичжээ.  
1 ширхэг гадиланд хоногт хэрэглэх ёстой кали, магнийн 10% агуулагддаг. Түүнчлэн энэ жимсний бүтцэд байдаг байгалийн гаралтай минералууд нь эсүүд дэх усны молекулуудын хөдөлгөөнийг эмх цэгцэд оруулдаг, иймээс дасгал сургуулилт хийсний дараа идвэл зохино гэж мэргэжилтнүүд зөвлөжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top