өдөр
шөнө
×

ДЭМБ: Маскаа зүү, тестээ хийлгэ

“Сүүлийн үед коронавирүсийн халдвар авагсдын тоо нэмэгдэж, улмаар ковидоор нас барагсдын тоо ч ихэссэн явдал нилээд түгшүүр төрүүлж байна. Иймээс дэлхий даяар дахиад маскаа зүүж эхлэх хэрэгтэй, энэ бол ковидын эсрэг тэмцэхэд тустай шалгарсан арга. Мөн өрөө тасалгааны агаар сэлгэлтийг нэмэгдүүлэн тест хийх ба эмчилгээний бүртгэлийг нарийн чанд хийх ёстой. COVID-19-тэй холбоотой эрсдэлийг шинжлэх ухааны ажилтнууд болон улстөрийн лидерүүд, олон нийт гээд хүмүүс янз бүрээр хүлээж авдаг” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Аданом Гебрейесус уриалжээ. Тэрбээр “Цар тахал дуусч байна гэж найдах хэрэггүй, тэр зөвхөн шинж чанараа өөрчилсөн. Дэлхийн өнцөг булан бүрд коронавирүсийн халдвар нэмэгдсээр байгаа нь тэртэй тэргүй дээд хүчин чадлаараа ажиллаж буй эрүүл мэндийн салбар ба эмнэлгийн ажилтнуудын ачааллыг улам нэмэгдүүлэх боллоо” хэмээн нэмж хэллээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top