“Хүн бол нийгмийн “амьтан”, иймээс амьдрахын тулд байнга харилцаанд орох шаардлагатай. Хэрэв харилцаа холбоо ердийнхөөс багасч эхэлбэл хүний бие махбодь биологийн түвшинд стрессийн төлөв байдалд ордог, хэрэв ийм байдал удаан үргэлжилбэл дистресс болно.... Удаан ганцаардах нь хүмүүсийн бие махбодь, эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Юуны өмнө зүрх судасны систем, ходоод гэдэсний зам үүнд өртөж өвчлөх магадлалтай. Ер нь тухайн хүний хамгийн эмзэг эрхтэн өвчилж болзошгүй. Удаан хугацаагаар ганцаардах нь аль ч насны хүмүүст сэтгэл санаагаар унах зэрэг уршиг дагавартай. Ялангуяа ахимаг насны хүмүүсийн хувьд харилцаа багасч нийгмээс тусгаарлагдах нь амьдралыг богиносгох аюултай. Судалгаанаас үзэхэд ганцаардмал ахмад настнуудын дунд сэтгэл гутралд орох, бие өвдөх үзэгдэл элбэг бөгөөд энэ нь тэдний амьдралын чанарыг муутгаж наслалтыг богиносгож байв” хэмээн Оросын анагаах ухааны дэд доктор, сэтгэл зүйч, Сэтгэл заслын төвийн дарга Виктория Читлова ярилаа.
Тайлбар: Дистресс - муу стресс, үүний нөлөөгөөр бие организмын хамгаалалтын хүч шавхагдах ба улмаар дасан зохицох механизм доголдох, янз бүрийн өвчин тусах, бүр үхэлд хүргэх аюултай.