өдөр
шөнө
×

Элгэнд тустай 3 хүнс

Элэгний үйл ажиллагааг сайжруулах 3 хүнс бол чацаргана, цагаан гаа, тарвас.
Чацаргана бол элэг төдийгүй зүрх судасны системд ашигтай жимс. Амттай, бас олон төрлийн витамин агуулагддаг чацарганаар жимсний чанамал, шүүс бэлдэж өдөр бүр хэрэглэж болно. Гэхдээ бүү хэтрүүлээрэй. 
Цагаан гаа элгэнд сайн төдийгүй хоол боловсруулалтад тустай, гэдэсний ажиллагааг сайжруулдаг. Түүнийг шинээр болон хатаасан байдлаар хэрэглэж болно. Цагаан гаанд олон тооны ашигтай бодис бий, ялангуяа С, В витаминаар баялаг. 
Шийгуа бол элгээс хаягдал шаар, хортой бодисуудыг гадагшлуулдаг. Элгээс гадна бөөрөнд ч сайн жимс. Гэхдээ бөөрөнд хэрэглэхийн өмнө заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Шийгуа бол илчлэг багатай, 100 граммд ердөө 30 калори агуулагддаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top