“Энэ жил дэлхийн 70 гаруй улс орны нутаг дэвсгэр дээр “сармагчны цэцэг” өвчний бараг 14 мянган тохиолдол бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар энэ өвчнөөр 5 хүн нас барсан, бүгд Афрк тивд” хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус лхагва гарагт мэдэгдлээ. Халдварын ихэнх Европт илэрсэн бөгөөд голдуу ижил хүйстэн эрчүүдийн дунд тархсан гэдгийг ДЭМБ онцолжээ. Манай хойд хөрш Орос улсад 7 сарын 12-ны өдөр сармагчны цэцэг өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөн Европын орнуудаар аялаад ирсэн бөгөөд өнөөдөр буюу 7 сарын 30-нд өвчний далд үе нь дууссан тухай тус орны Эрүүл мэндийн яам мэдээлэв.
"Сармагчны цэцэг" өвчний эхний шинж тэмдэг: халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх, тунгалагийн булчирхай томрох, дагжиж чичирэх, турж эцэх. Мөн биеэр туурдаг, эхлээд нүүрэн дээр гарч дараа нь биеийн бусад хэсэгт тархдаг аж.