Биеийн жингээ хасч турахын тулд хоолны цэсээ өөрчилж спортоор хичээллэх буюу ядаж л биеийн дасгал гимнастик тогтмол хийх хэрэгтэй. Харин дараах 5 ундаанаас сонгож хэрэглэвэл та зорилгодоо илүү хурдан хүрэх болно. Мэдээж, өөр дээрээ туршихын өмнө заавал эмчээс зөвлөгөө аваарай.
Хан боргоцойн ундаа: Хан боргоцой бол “өөх шатаах” үйлчилгээтэй, илчлэг багатай. Мөн энэ шүүсээс өдөрт 2 стаканыг уухад С витамины хэрэглээгээ нөхнө.
Нимбэгтэй ус: Өрөөний хэмтэй стакан усанд 1 зүсэм нимбэг хийж 10-15 минутын дараа өлөн элгэн дээрээ ууна. Нимбэгтэй ус хоол боловсруулах системийг идэвхжүүлж бодисын солилцоог хурдасгадаг. Түүнчлэн биеэс хортой бодисууд, хаягдал шаарыг гадагшлуулна.
Ногоон цай: Турахын тулд өдөрт 2-3 аяга ногоон цай ууна. Ногоон цай бол флавонид, кофеиноор баялаг, иймээс метаболизмыг хурдасгаж “өөх шатаах” үйлчилгээтэй.
Томатын шүүс: Өдөрт 1 аяга ийм шүүс уувал бэлхүүс орчмын өөхийн 50%-г “хайлуулна”. Мөн томатын шүүс бол холестерины түвшнийг бууруулдаг.
Алимны уксус: 2-3 хоолны халбага алимны уксусыг устай хольж уухад бодисын солилцоо эрчимжиж, өөх багасна.
Цагаан гаа (имбирь): Энэ ундааг уухад цатгалан мэт мэдрэмж төрдөг. 1,5 цайны халбага цагаан гаан дээр халуун ус хийж 10 минутын дараа ууна.