өдөр
шөнө
×

Сонгодог хөгжим цусны даралтыг тогтворжуулдаг

Цусны даралтыг хэвийн болгох, тогтворжуулахад эм тарианаас гадна хөгжим эсвэл далай тэнгисийн дуу чимээг ашиглаж болно гэж эрдэмтэд баталж байна. Тэд ахмад насны 50 хүн дээр туршилт явуулжээ. Моцарт, Бетховен зэрэг алдартай хөгжмийн зохиолчдын бүтээж туурвисан  сонгодог хөгжмийг 7 хоногт 3 ба түүнээс олон удаа тус бүр 10-15 минутын турш ахмад настнууд сонсч байлаа. Сонгодог хөгжим сонсоход үнэхээр хүмүүсийн цусны даралт буурч байжээ. 
Эрдэмтэд өөр нэг судалгааг сайн дурынхан дээр хийж үзэв. Судалгаанд оролцогчид 7 хоногт 3 удаа далай тэнгисийн давалгаалах дуу чимээг тус бүр 20 минутын турш сонсдог болжээ. 2 сарын турш ийнхүү дуу авиагаар “эмчлэхэд” эерэг өөрчлөлт ажиглагдсан. Харин 4 сарын дараа гэхэд туршилтад оролцсон ихэнх хүмүүсийн цусны даралт бүрэн хэвийн байдалд оржээ. “Сонгодог хөгжим, далай тэнгисийн дуу чимээ нь түүнчлэн анхаарал төвлөрүүлж амарч тайвшрахад тустай” гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top