өдөр
шөнө
×

"Спутник V" бол "кентавр”-аас сайн хамгаалж байгаа

“Орос эрдэмтдийн бүтээсэн коронавирүсийн эсрэг “Спутник V” вакцин бол омикроны салбар хувилбар болох “кентавр”-аас сайн хамгаалж байна. Спутник бол вирүсийн бараг хувирч өөрчлөгддөггүй хуучинсаг хэсгүүдэд хүрч үйлчилдэг бөгөөд коронавирүсийн бүх хувилбараас сайн хамгаалж чаддаг. Иймээс орос вакцинаар дархлаажуулалт хийсэн бол одоо өөр вакцин хайх шаардлагагүй” хэмээн ОХУ-ын Холбооны суурь болон трансляци анагаахын төвийн Вирүс судлалын хүрээлэнгийн захирал Александр Шестопалов мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг дамжууллаа. 
“Кентавр гэдэг нэрийг сэтгүүлчид өгсөн, харин эрдэмтэд ингэж нэрлэхийг эсэргүүцдэг. Үнэндээ энэ бол “дельта” ба “омикрон”-ы гибрид. Ямартай ч манай Спутник бол Өрнөдийн вакцинуудтай харьцуулахад энэ “кентавр”-аас маш сайн хамгаалж байгаа” хэмээн Орос улсын Сколковскийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн профессор Дмитрий Кулиш тайлбарлав. ДЭМБ одоо хүртэл “кентавр”-ыг “VOC — variant of concern” ангилалд оруулаагүй ба вирүсийг ажиглаж байгаа тухай мэдэгдсэн. Коронавирүсийн жирийн тестээр “кентавр” хувилбарыг үр дүнтэй, амархан илрүүлэх боломжтой аж. "Кентавр" анх Энэтхэгт 5 сард бүртгэгдсэн, дараа нь Англи, АНУ, Австрали, Герман, Канад зэрэг 10-аад оронд илэрчээ. 5 өдрийн өмнө Оросын Москва хотод энэ хувилбараар өвчилсөн эхни 5 хүнийг илрүүлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top