“Коронавирүсийн Цар тахал дуусах шатандаа орж байна, омикроны хувилбарын салбар төрөл болох “ВА.2.75” буюу “кентавр” л үүнд цэг тавих байх. Шинэ “ВА.2.75” вирүс үнэн хэрэгтээ “амьд вакцин” байж магадгүй юм. Яагаад гэвэл, кентавр бол өмнөх хувилбаруудаас илүү их халдвартай, маш богино хугацаанд хүн амыг дархлаажуулах чадвартай. Энэ шинэ хувилбар нь Цар тахлын сүүлийг мушгина гэж би бодож байна” гэж Оросын анагаах ухааны доктор, онц халдвартай өвчний мэргэжилтэн, дархлаа судлалын эмч Владислав Жемчугов “РИА Новости” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдлээ. Түүний үзэж буйгаар одоо дахиж маск зүүн бээлий өмсөх хэрэггүй, мөн ямар нэг хязгаарлалтын арга хэмжээ авах шаардлагагүй аж. “Кентавр удахгүй COVID 19-ийн өмнөх бүх, аюултай салбар хувилбаруудыг шахан зайлуулж чадна” хэмээн доктор В.Жемчугов тайлбарлалаа.