өдөр
шөнө
×

Үнсэлтээр дамжин халдварладаг өвчин бий

Зарим өвчин жирийн нэг үнсэлтээр дамжин халдварладаг тухай эмч нар сэрэмжлүүлэв. “Агаар дуслын замын өвчин, тухайлбал ханиад томуу, улаан бурхан, бүгшүүлдэг ханиад, амьсгалын замын хурц халдварт өвчин, энтеровирүсийн буюу ротавирүсийн халдвар зэрэг нь үнсэлтээр дамждаг. Зүгээр хацар дээр үнсэхэд л халдварлаж магадгүй. Ийм замаар хайртай хүн, хань ижлээ төдийгүй найз нөхөд, эцэг эх, хүүхдүүдэд халдвар тараахаас сэрэмжлээрэй” хэмээн Оросын халдварын эмч Марина Передеренко зөвлөжээ. Харин “СМ Клиника” эмнэлгийн халдварын эмч Лилит Аракелян “COVID 19 болон 1 ба 2-р төрлийн герпес үнсэлтээр халдварладаг. Мөн тэмбүү, хүний папиллома вирүс, А гепатит, цитомегаловирүсийн халдвар ч бас үнсэлтээр дамжин халдварлаж болзошгүй” хэмээн тайлбарлав. Анагаах ухааны доктор, гепатологч, халдварын эмч Татьяна Ковалева “Халдварт мононуклеозийг үнсэлтийн өвчин гэдэг. Хэрэв өвчтөний уруулан дээр эсвэл амны хөндийд шарх үүссэн бол (жишээ нь, брекет зүүх үед) түүнчлэн үнсэлцэж буй нөгөө хүн мөн уруул, амандаа ил шархтай бол өөр зарим өвчин халдварлах аюултай гэдгийг анхааралдаа авна уу” хэмээн “Лента” сайтад ярилцлага өгөхдөө ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top