өдөр
шөнө
×

Сармагчны цэцэг өвчний шинэ шинж тэмдгүүдийг нэрлэв 

Лондоны эрдэмтэд сармагчны цэцэг өвчний талаарх судалгааны дүнг мэдээлэв. “Сармагчны цэцэг өвчний шинэ, таагүй шинж тэмдгүүдийг судлаачид олж тогтоожээ. Үүнд: эр бэлгэ эрхтэн хавдах, хошногоор өвдөх... Ийм шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийг эмнэлэгт хэвтүүлж эмчилж байгаа” хэмээн “NewScientist” сонины нийтлэлд дурджээ. Лондоны “Guy’s and St Thomas’ NHS Foundation Trust” сангийн эрдэмтэнд 2022 оны 5 сараас 7 сарын хооронд сармагчны цэцэг өвчний эерэг тесттэй 197 эрийн биеийн байдлыг судалжээ. Тэдний 71 нь хошногоор өвддөг гэсэн бол 31 нь бэлгэ эрхтэн хавдсан гэж хариулсан. Нийт 197 хүний 20-ыг эмнэлэгт хэвтүүлж эмчилжээ. 8 өвчтөний шулуун гэдэс, хошногоор өвдсөн, харин 5 өвчтөний эрхтэн хавдсан байв. Бүх өвчтөний арьс, салслаг бүрхүүл дээр (амны хөндий эсвэл бэлгэ эрхтэн) туурч их бага хэмжээгээр юм гарсан байлаа. Сармагчны цэцэг өвчтэй энэ 197 хүний 70 нь ДОХ-той, 56 нь бэлгийн замын халдварт өвчинтэй. Эрдэмтэн Жулия Билинск “Сармагчны цэцэг өвчний шинэ шинж тэмдэг яагаад зарим хүмүүст илэрсэн шалтгааныг тогтоож чадсангүй. Энэ нь нэг бол өвчний хэвийн явцад өөрчлөлт гарсантай эсвэл халдварлах аргатай холбоотой байх” гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан Розамунд Льюис өмнө нь “Сармагчны цэцэг өвчний тууралт бусад өвчнөөс өөр, эхлээд салтаанд юм гарч дараа нь цэврүү, бэлцрүү болж хувирдаг” гэж мэдэгдсэн билээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top