“Тодорхой өдрүүдэд юм идэхгүй байх, үе үе өлсөх дэглэмийг тогтмол баримтлах нь дархлааны системд эерэг нөлөөлдөг аж. Хоолны ийм дэглэм баримталдаг хүмүүс эмнэлэгт хэвтэх нь цөөн, халдвар болон ямарваа өвчнөөс болж нас барах эрсдэл бага байдаг” гэж АНУ-ын Интермаунтины анагаахын төвийн судлаачид мэдэгдлээ. Тэдний бүтээл “BMJ Nutrition, Prevention & Health” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд ковидтой 205 өвчтөний мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийв. Энэ хүмүүс бүгд 2020 оны 3 сараас 2021 оны 2-р сар хүртэлх хугацаанд коронавирүсийн халдвар авч өвдсөн юм байна. Тэдний 73 нь үе үе буюу "завсарлагатай өлсөх" дэглэмийг олон жилийн турш баримталж иржээ. Ийм хүмүүс бусадтай харьцуулахад ковидоор хөнгөн өвчилж амархан эдгэрч байв. Үе үе өлсдөг тэдний хувьд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, нас баралт 11% байхад бусад өвчтөний хувьд энэ үзүүлэлт 29% хүрчээ.
“Өлсөлт хүний дархлааны системд тодорхой нөлөөлөл үзүүлдэг аж. Нэг талаас халдвараас хамгаалах механизмыг бэхжүүлдэг, харин нөгөө талаас авч үзвэл халдварт өвчний улмаас үрэвсэл үүсэхийг багасгаж байна” хэмээн эрдэмтэд мэдэгдэв.