өдөр
шөнө
×

Сармагчны цэцэг өвчин туссан хүмүүсийн 99% нь эдгэрдэг

АНУ, Латин Америкт сүүлийн саруудад сармагчны цэцэг өвчин огцом ихэссэн тухай “NBC” мэдээллээ. “Коронавирүсийн цар тахлаас ялгаатай нь сармагчны цэцэг өвчний халдвар авсан хүмүүсийн 99% нь эдгэрдэг. Нью-Йорк, Сан-Франциско хотод Онц байдал зарласнаар төвөөс тусламж авах, хөрөнгө нөөцөө дайчлах, өвчтөнүүдэд яаралтай тусламжийг хүргэх, вакцины тунг хурдан авчрах зэрэг олон сайн талтай... Ижил хүйстэн эрчүүдийн дунд ихэнх тохиолдол илэрсэн. Ор хөнжлийн даавуун дээр вирүс үлдэж хэдэн цагийн турш бусдад дамжин халдварлуулсан байх магадлалтай” гэж шинжээчид мэдэгдэв. Ардчилсан намаас сонгогдсон сенаторч Ричард Блументал “Сүүлийн 2 сард сармагчны цэцэг өвчнөөр өвчлөгсдийн тоо АНУ-д бараг 6000 хүрлээ. Зөвхөн Нью-Йоркт 1300 гаруй халдвар батлагдсан Америк өнөөдөр шаардлагатай хэмжээнээс бага хүчийг энэ асуудалд зориулж байна” гэж шүүмжлэв. “Энэ өвчин дэлхийн 80-аад улсад тархжээ. Одоогоор АНУ-д энэ өвчнөөр хүн нас бараагүй. Сүүлийн өдрүүдэд Бразилд 1, Испанид 2 хүн сармагчны цэцгээр өнгөрсөн. Латин Америкт сармагчны цэцэг өвчний халдвараар Бразил тэргүүлж яваа, дараа нь Перу. Бразилд 1000 орчим хүн халдвар авсан нь батлагдлаа. Сармагчны цэцэг өвчний халдвар авч эдгэрсэн ч уршиг дагавар үлдэх магадлалтай, ялангуяа амьсгалын замын өвчинтэй мөн дархлааны системийн асуудалтай бол осолтой. АНУ-д одоо эрүүл мэндийн салбар хэт ачаалалд орж болзошгүй. Коронавирүсийн дараа одоо л дөнгөж өндийж байгаа шүү дээ” хэмээн сэтгүүлч Стивен Ромо ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top