өдөр
шөнө
×

Хавагнах осолтой 

“Зуны улиралд хавагнах магадлал их, яагаад гэвэл халууны улмаас бие организмыг хөргөх гэж судсууд тэлдэг. Ялангуяа гар хөл илүүтэй хавагнадаг. Иймээс гадаа наранд аль болох бага байхыг хичээж цэвэр ус их уу. Мөн ам цангахад нөлөөлдөг давс, халуун ногоо, чихэрлэг ундааг хязгаарлах зэргээр хоолны цэсээ өөрчил. Хөдөлгөөнтэй байхыг эрхэмлэ. Харин энэ бүх зөвлөгөө тус болохгүй бол, тэр тусмаа нэг талдаа хавагнавал яаралтай эмчид үзүүлэх ёстой. Хаван зарим тохиолдолд ноцтой өвчний илрэл байж болзошгүй, варикоз, нэг талын лимфостаз, судас шахаж дарсан хавдар гм.  Түүнчлэн хаван таны эрүүл мэндэд ноцтой уршиг дагавартай. Иймээс хаван арилахгүй удвал судас, бөөр, зүрх, мэдрэлийн ба дархлааны систем, нойр булчирхайгаа шалгуулаарай” гэж Оросын дотоод шүүрлийн эмч Елена Киселева зөвлөжээ
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top