өдөр
шөнө
×

Мөс үрчлээг арилгаж залуужуулна 

Гэрийн нөхцөлд хөлдөөсөн, жижигхэн мөсөөр тогтмол гоо сайхны иллэг хийвэл олон талын ашигтай. Мөсөн иллэгийн дүнд бодисын солилцоо идэвхжиж, нүүр ба хүзүүний арьсыг цэвэрлэхийн зэрэгцээ хөгшрөлтийг сааруулдаг. Тэр бүү хэл ийм мөс таны арьсны амьсгалах чадварыг дээшлүүлэн, цусны эргэлтийг түргэсгэж үхэжсэн эдүүдийг зайлуулахаас гадна булчингуудыг чангаруулдаг. Мөсөн иллэгийн дараа арьс илүү толигор, уян хатан болж залууждаг. Мөсөө арьсан дээгүүр гүйлгэх үед хүйтнээс болж түрхэн зуур арьсны гадаргуугийн судсууд агшиж илүү гүнд орших судсууд тэлдэг учраас арьсанд ирэх цусны урсгал эрчимждэг. Харин мөсөө авмагц гадаргуугийн судсууд тэлж, нарийн хялгасан судсууд цусаар дүүрч арьс “амьсгалж” эхэлнэ. Дараа нь эсүүдийн солилцооны процесс идэвжиж арьс шинэчлэх явц эхэлдэг аж. Өөрөөр хэлбэл, үрчлээ тэнийж эдүүдийн хөгшрөх явц удааширч таны арьс эрүүл, сайхан болно. 
Мөсөн иллэгийг залуу ба дунд насанд хийхэд илүү сайн үр дүн үзүүлдэг. Учир нь энэ насанд ихэнх тохиолдолд нүүр, хүзүүний хөгшрөх явц ил тод илрээгүй, үл анзаарагдам байдаг билээ. Гэсэн хэдий ч хөгшрөлтийн анхны шинж тэмдэг ажиглагдах нь бий, тухайлбал арьс хуурайших, хогжруутах, үлбэгэр сул болж үл ялиг үрчлээ үүсэх. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top