Хоол идэх бүрийн өмнө алимны уксустай аяга ус уувал цусан дахь саахарын түвшнийг зохицуулж болно хэмээн “En Son Haber” бичжээ. Мөн ийм ундаа турахыг хүсдэг хүмүүст хэрэгтэй, хоолны дуршлыг бууруулдаг аж. "Цусан дахь саахарын түвшин ихсэх тусам үрэвсэл үүсэх эрсдэл өндөр. Түүнчлэн хоолны дуршил нэмэгдэж жин нэмэх хандлагатай. Ер нь саахарын түвшин эрс хэлбэлзэхээс сэргийлэх хэрэгтэй, тэгвэл бие махбодь, сэтгэл санаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Үүний тулд, мөн хоол боловсруулах систем дэх крахмал нь глюкоз болж хувирах хурдыг бууруулахын тулд алимны уксустай ус ууж болно. 1 стакан усанд 1 хоолны халбага алимны уксус хийхэд хангалттай. Гэхдээ энэ нь чихрийн шижинтэй хүмүүст эмчилгээ болохгүй гэдгийг анхаарна уу. Алимны уксус бол эм биш, диабетыг эмчлэхгүй, зөвхөн цусан дахь саахарын түвшнийг мэдэгдэхүйц бууруулдаг" хэмээн мэргэжилтнүүд зөвлөжээ. .