өдөр
шөнө
×

Коллаген нөхөх жор

Хөл ба үе мөч өвдөх үед хэрэглэх жор санал болгоё. Нас ахих тусам үе мөчийн хөдөлгөөн муудах буюу өвдөж эхэлдэг нь мөгөөрсний коллаген бас уураг алдагдсантай холбоотой. Энэ алдагдлыг зогсоох, мөн коллагеныг нөхөн сэргээхийн тулд желатин ашиглаж болно, Түүнчлэн энэ жор таны хумсанд тустай. Орой 1 стакан усанд 1 цайны халбага желатин хийж хутгаад орхи. Өглөө стакантай желатин дээр нэмж ус дүүртэл хийгээд хутгана. Үүний дараа 1 халбага зөгийн бал нэмээрэй. Энэ бэлдмэлийг хоол идэхээс 10 минутын өмнө уух хэрэгтэй. 10 өдрийн турш уугаад завсарла. Хүсвэл дараа нь үргэлжлүүлэн ууж болно. Үр дүнд хүрэхийн тулд нийт 9 удаа давтах шаардлагатай, мэдээж хоорондоо завсарлагатай. 
* Та амттан идэхээс бүрмөсөн татгалзаж чадахгүй бол жимсний желе, мармеладаар орлуулахыг хичээ, эдгээрт хангалттай хэмжээний коллаген агуулагддаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top