өдөр
шөнө
×

Өлөн элгэн дээр идэх 3 хүнс 

Өглөөг зөв эхлэх хэрэгтэй, өөрөөр хэлбэл өглөөний цайндаа ашигтай хүнс хэрэглээрэй. Шарсан хүнс, амттан, жигнэмэг зэргийг өлөн элгэн дээр идэж огт болохгүй. Харин гурвалжин будаа, тахианы өндөг, овъёосны агшаамлыг өглөө хэрэглэхэд тохиромжтой. 
Гурвалжин будаа бол ашигтай, хөнгөн хоол. Иймээс түүнээс өглөө 1 таваг идэхэд ходоодонд таатай нөлөөлж өдөр хүртэл юм идэх хүсэл төрөхгүй. Гурвалжин будааны агшаамлыг өлөн элгэн дээр идэхэд эрч хүч нэмдэг, бас бие махбодид шингэцтэй. 
Өндөг бол цэвэр уураг. Харин өндгөн жаврай өглөөний хөнгөн бөгөөд ашиг тустай унд. Түүнийг мөн ногоо эсвэл жимс, гурвалжин будаатай идээрэй. Өндөг илчлэг багатай, асар олон ашигтай бодис агуулдаг учир өглөө төдийгүй өдөр, орой идэж болно. 
Овъёосны агшаамал нь гэдэс цэвэрлэхийн зэрэгцээ хоол боловсруулах системд бүхэлд нь таатай нөлөөлдөг. Хүсвэл жимс, эсвэл самар, хатаасан жимс зэргийг нэмж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top