өдөр
шөнө
×

Инсультын шалтгааны тухай неврологч эмчийн зөвлөгөө

Инсульт залуужсан шалтгааны тухай Оросын неврологч Павел Хорошев ХМХ-д ярилцлага өгөхдөө дурджээ, гэхдээ зарим эмч түүнтэй санал нийлэхгүй байгааг шууд дурдъя. “Цусны судсуудыг сантехникийн хоолойтой зүйрлүүлж болно. Судсууд яг усны хоолой шиг бохирддог, мөн холестерины “товруу” үүсч бөглөрөх нь бий. Нас ахихын хэрээр судсууд бөглөрөх нь түгээмэл тохиолддог. Товруугийн нөлөөгөөр судсаар цус урсах “зай” улам багасдаг, чухам энэ л инсультын гол шалтгаан. Түүнчлэн аневризм (судасны бүдүүрэл) үүсч болзошгүй, энэ мөн инсульт болох нэг шалтгаан. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд 40-45 наснаас эхэлж статинууд эсвэл фибратууд уух хэрэгтэй, мөн эдгээрийг хослуулж хэрэглэж болно. Үүний дүнд товруу багасч, судсууд ямар нэг хэмжээгээр нөхөн сэргэдэг. Гэтэл зарим эмч хэрэггүй, буруу эм бичиж өгөх тохиолдол гардаг. Хэрэв буруу эм уувал эдүүдэд очих шингэн буюу цус, тунгалагийн урсгал доголдож, улмаар зүрх ба тархи маань цусны даралтыг нэмэгдүүлэх замаар аюулын тухай дохио өгч эхэлдэг. Энэ тохиолдолд зарим эмч өндөр даралтыг бууруулах эм бичиж өгдөг, гэтэл үр дүнд нь эдүүдэд тэжээл очихоо больж “өлсдөг”, улмаар заримдаа инсульт эсвэл инфаркт миокард болох аюултай” хэмээн неврологч П.Хорошев тайлбарлав. 
Фибратууд бол цусан дахь холестерины түвшнийг бууруулах, атеросклерозын товруу үүсэхээс сэргийлдэг эм. Станинууд бол холестерины түвшнийг бууруулдаг эм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top