өдөр
шөнө
×

Стресс тайлах дасгал 

Орчин үед хүмүүс бараг өдөр бүр стресст өртөх болжээ. Стрессээс болж ажлын чадвар буурах, хоолны дуршилгүй болох, эрүүл мэнд муудах зэрэг сөрөг уршиг дагавартай. Харин та резинэн бөмбөлөгтай дасгал хийж сурвал стрессээ хурдан тайлж тайвшрах төдийгүй шаардлагатай үед анхаарлаа төвлөрүүлж тайван бодож эргэцүүлж чадна. Энэ дасгалыг мөн сэтгэл зовинол, түгшүүр, уур уцаараас хурдан ангижрахын тулд туршиж үзээрэй. Сонирхолтой нь, энэ дасгалыг резинэн бөмбөлөггүй, хаа яваа газраа хийж гүйцэтгэн "энергийн вампир"-аас өөрийгөө хамгаалах боломжтой.
Та өөрт эвтэйхэн байрлалаар сууж, гартаа (2 гартаа) резинэн бөмбөг атгаж байна гэж төсөөл. Гараа улам бүр чангалан резинэн бөмбөлөгийг шалчийтал атгалаа гэж төсөөлөх хэрэгтэй. Хүчтэй атгасаар бай, алгаа чангалж бүх биеэ дайчил. Дараа нь аажмаар алгаа тэнийлгэх үед стресс арилж байна гэж төсөөлөн биеэ бүхэлд нь суллаж амраа. Энэ дасгалыг хэдэн удаа давтан үйлдэнэ. Сүүлд нь хоёр гараа, алгаа хөнгөхөн сэгсэр. Ийнхүү та стресс ачааллаа бүрмөсөн гаргаж хаялаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top