өдөр
шөнө
×

Дархлаа суларсан 4 шинж тэмдэг 

Биеийн дархлааны систем суларсан 4 шинж тэмдгийн тухай Оросын пульмонологч Том Ядегар "Доктор Питер" сонинд ярьсныг хүргэж байна. 
Байсхийгээд өвдөх: Хэрэв та байнга өвдөж антибиотик тогтмол хэрэглэдэг бол таны дархлаа муудсан гэсэн үг. Яагаад гэвэл, эм антибиотик дархлаанд сөрөг нөлөөлдөг. 
Шарх эдгэрэхгүй удах: Гар хуруугаа зүсэх зэргээр шарх үүссэн үед бие организм тэрхүү гэмтсэн хэсэг рүү тэжээлийн бодисуудыг илүү ихээр “илгээдэг”. Хэрэв таны шарх эдгэхгүй удаж байгаа бол дархлааны систем муу ажиллаж байна, иймээс эмчид хандаарай. 
Стресс удаан үргэлжлэх: Мэдрэлийн хэт ачаалал нь халдвар авах, өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Улмаар ойр ойрхон өвдөх, эдгэрэлт удаашрах магадлалтай. 
Байнга ядрах: Энэ тохиолдолд эмнэлэгт үзүүлж, зохих бүх шинжилгээг өгч дархлаагаа шалгуул. Товчхондоо шалтгааныг тодруул, ямар нэг халдвар, өвчин туссан байж болзошгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top