өдөр
шөнө
×

Хавдрыг эхэн үед илрүүлбэл эдгэрдэг

Америкийн хавдрын эмчилгээний төвийн эмч Юджин Ана цусны хорт хавдрын эхэн үеийн нэгэн шинж тэмдгийн тухай ярьсныг “Express” сайт нийтэлжээ. “Өвчний эхний үе шатанд өөр бусад өвчинтэй төстэй шинж тэмдэг илрэх нь олонтаа тохиолддог. Амархан ядрах, бие өвдөх,тамиргүй болж сульдах гэх мэт. Харин нэг шинж тэмдэг илэрвэл болгоомжил, энэ бол халуун усанд орсны дараа бие загатнах. Цусны хорт хавдрын эхэн үед гистамин (харшлын урвалын медиатор) агуулсан эсүүд хэт мэдрэмтгий болдог, эдгээрээс болж хүний арьс халуун усанд хариу үйлдэл үзүүлж загатнадаг аж. Цусны хорт хавдар голдуу 40-өөс дээш насныханд тусдаг. Иймээс хэрэв та 40 гарсан бөгөөд шүршүүрт орсны дараа бие их загатнадаг болсон бол эмчид үзүүлж цусны ерөнхий анализ өгөх хэрэгтэй. Анализаар хэрэв эритроцитүүдийн түвшин өндөр гарвал гүнзгийрүүлсэн шинжилгээнд хамрагдаарай" хэээн эмч Ана зөвлөв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top