өдөр
шөнө
×

Жин хасахад үнэр чухал үүрэгтэй

Илүүдэл жингээ хаяхыг хүсвэл юуны өмнө зөв хооллож спортоор хичээллэх хэрэгтэй гэдгийг бүгд мэднэ. Үүний зэрэгцээ нэмэлт арга хэмжээ авбал зохино, жишээ нь бага идэж, хоолны дуршлыг бууруулах аргыг өөр дээрээ туршаарай. Нимбэг, апельсин зэрэг цитрус, корица, цагаан гаа, батрашийн үнэр хоолны дуршлыг бууруулахын зэрэгцээ хоол боловсруулалт ба мэдрэлийн системийг хэвийн болгож цусны эргэлтийг сайжруулж өлсөхийг мартагнуулдаг. Корица бол бодисын солилцоог хурдасгаж цусан дахь глюкозын түвшнийг хэвийн болгон чихэрлэг хүнс, амттанд татагдахыг бууруулдаг. Батраш (гаа) таатай сайхан үнэртэй бөгөөд мэдрэлийн системийг тайвшруулдаг.  Харин батраштай цай уухад гэдэс цэвэрлэж өтгөн хатахаас сэргийлнэ. Цагаан гаа (имбирь) нь холестерин буурулж цусны эргэлтийг сайжруулан, биеэс илүүдэл шингэн ба хортой бодисуудыг гадагшлуулж биеийн жин хурдан буурахад нөлөөлдөг. Имбирьтэй цай мөн дулаан солилцоог нэмэгдүүлэн өлсөх мэдрэмжийг бууруулдаг аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top