өдөр
шөнө
×

Хүн 120 наслах боломжтой

---Буриадын Курумкан тосгоны “Гандан Ше Дувлин” дацны лам Олег Намжиловын зөвлөгөө---

Усны ашигтай чанарын тухай Төвдийн эртний судар бичгүүдэд өгүүлсэн байдаг. Буцалсан ус дулаацуулан хоол боловсруулалтыг сайжруулж зогисохыг намдаан салс залхгийг гадагшлуулж амьсгаадахыг намдаан гэдэс дүүрэхийг эмчилж, бас тураадаг. Хөргөсөн ус уухад цөс ялгарахгүй, салс залхаг гадагшилна. Гэхдээ усыг удаан хадгалж болохгүй, ялангуяа хоносон ус яг хор шиг болж 3 “доша”-г өдөөдөг. 
Турахыг хүсч байгаа бол хоол идэхийн өмнө ус уувал зохино. Хэрэв юм идэж байхдаа ус уудаг бол биеийн жин хэвийн байна. Харин идсэний дараа ус уувал илүүдэлтэй жинтэй болох магадлалтай. 
Хэт олон янзын хүнс хольж хэрэглэх дэмий. Хоолыг чанартай шингээе гэвэл аль болох цөөн хольцтой хоол ид, мөн янз бүрийн махыг холих хэрэггүй. 
Хоол тэжээл бол бүх өвчний эх үүсвэр. Төвдийн эртний ухаан, буддын Тантрад хүн 120 наслах боломжтой гэж заасан. Гэтэл хүмүүс биеэ зохисгүй авч явах, муу хоол тэжээл зэрэг хүчин зүйлийн улмаас насаа олон арван жилээр богиносгодог...
Орчуулсан #МЦогзолмаа
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top