өдөр
шөнө
×

"Спутник V" бол барууны вакцинаас 3,5 дахин илүү чанартай

“Одоо идэвхтэй тархаж буй омикроны төрлүүд нь өмнөх бүх штаммаас эрс ялгаатай байна. Хэдий тийм ч Орос улсын эрдэмтдийн бүтээсэн коронавирүсийн эсрэг “Спутник V” вакцин нь шинэ штаммуудын эсрэг сайн үр дүн өгсөн. Манай "Спутник V" вакциныг барууны вакцинуудтай харьцуулсан судалгааг танилцуулъя. “Pfizer” болон “Moderna” вакцины вирүс саармагжуулалт нь “омикрон” штаммын үед 30-35 дахин буурсан бол манай “Спутник V”-гийнх ердөө 10 дахин буурч байна. Манай вакцины чанар бусдаас 3-3,5 дахин өндөр болох нь ийнхүү дахин нотлогдлоо..Коронавирус өөрөө өөрчлөлтийн ямар их нөөц чадавхи агуулж байгааг “COVID 19”-н “дельта” ба “омикрон” штаммуудын гибрид “дельтакрон” харууллаа. Дельткрон бол аюул багатай, тахлын шинжгүй. Гэхдээ ирээдүйд илүү хүнд хэцүү мутаци дэгдэж болзошгүй. Оросын эрдэмтэд омикроны шинэ 3 төрлөөс хамгаалах вакцин бүтээж байгаа, гэхдээ одоо баримталж буй дүрэм журмын дагуу шинэ 3 вакциныг бүртгэхэд 6 сар шаардлагатай” хэмээн Гамалеин нэрэмжит төвийн тэргүүн академч Александр Гинцбург мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг дамжууллаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top