өдөр
шөнө
×

Атеросклерозыг эмийн ургамлаар эмчлэхүй

- Ойн гүзээлзгэний навчийг жижиглэж 20 граммыг бэлд. Дээр нь 1 стакан халуун ус нэмж 5-10 минут буцалгаад 2 цаг тунгаана. Энэ чанамлаас өдөрт 3-4 удаа тус бүр 1 хоолны халбагыг уугаарай. Гүзээлзгэний навч бол бие организмаас давс, илүүдэл холестеринийг гадагшлуулдаг. 
- Таван салааны навчийг хэрчиж нухан шүүс гаргана. Энэ шүүсийг тэнцүү хэмжээний зөгийн балтай хольж зөөлөн гал дээр 20 минут чана. Үүнийг таглаатай саванд хийж хөргөгчинд хадгалах ёстойг анхаар. Ийм холимог атеросклероз өвчний явцыг сааруулж тогтоох үйлчилгээтэй. 
- Долоогоны цэцгээс 5 граммыг авч дээр нь 1 стакан халуун ус хийнэ. Үүнийг усны ууранд 15 минут халаах хэрэгтэй. Дараа нь өрөөний хэмд хөргөөд тунгаан шүүж хэмжээг 200мл болгоно. Өдөрт 2-3 удаа хоол идэхээс 30 минутын өмнө тус бүр тал стаканыг ууна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top