Ходоод бол хүний маш чухал эрхтэн гэдгийг бүгд мэднэ. Та бидний идэж байгаа бүхэн шууд бие махбодид нөлөөлдөг, иймээс ходоодны эрүүл мэндийг дэмжих 5 хүнсийг тогтмол хэрэглээрэй.
Загас: Загасанд олон ашигтай витамин, минерал агуулагддаг. Жишээ нь уураг, омега-3. Загасны мах тогтмол иддэг бол ходоодны эмгэг өвчнөөс айлтгүй. Яргай, сагамхай, май, ялангуяа улаан загас их ашигтай. Загасны мах нь хоол боловсруулах замын бичил орчинд таатай нөлөөлдөг. Түүнчлэн загас ба далайн гаралтай хүнс амархан шингэдэг билээ.
Зөгийн бал: Зөгийн бал нь хоол идэх үед ходоодны шүүсний ялгарлыг багасгахад тусална. Хоол идэхээс 2 цагийн өмнө жаахан зөгийн бал идээрэй. Түүнийг мөн ходоодны үрэвсэл, шархлаа, 12 нугалаа гэдэсний өвчнийг эмчлэхэд ашигладаг.
Батраш, гаа: Батрашийг (мята) дотор муухайрах, гэдэс дүүрэх, бие хөнгөн өвдөх зэрэгт хэрэглэдэг. Хэтрүүлж идсэн үед батраштай цай уухад гэмгүй. Түүнд үрэвслийн эсрэг хүчтэй бодисууд агуулагддаг, иймээс зажлах, үнэрлэхээс гадна цай чанаж хэрэглэдэг.
Пробиотикууд: Энэ бол гэдэсний бичил орчинд эерэг нөлөөлдөг ашигтай бактериуд, хоол боловсруулалтыг сайжруулдаг, бас дархлаанд сайн. Аарц, тараг, цөцгий, йогурт, бяслаг зэрэгт пробиотик бий. Пробиотикууд мөн “Helycobacter Pylori”-г сайн дардаг.
Дарсан байцаа: Байцааг дарахад бүх минерал, бодисууд хадгалагддаг, түүнээс гадна дарсан байцаанд сүүн хүчил үүсдэг тул ходоодонд ашигтай хүнс.