Нойр дутвал өсвөр настнууд илүүдэл жинтэй болж таргалах магадлал ихэсдэг гэдгийг “CNIC”-н эрдэмтдийн явуулсан шинэ судалгаа баталлаа. Эрдэмтэд өсвөр настнуудын эрүүл мэнд, биеийн байдлыг нойрсох хугацаатай нь уялдуулан судалсан аж. Энэ судалгаанд Испани улсын дунд сургуулийн 1229 сурагч хамрагджээ. Оролцогчдын дундаж нас 12, гэхдээ туршилтыг 12 нас ба 14, 16 нас тус бүрээр ангилан явуулсан аж. Охид ба хөвгүүдийн тоо тэнцүү. Сурагчдад идэвхжлийн трекер зүүлгэж нойрсолтыг нь 7 хоногийн турш тус бүр 3 удаа хэмжиж байв.
АНУ-ын Нойрны эмчилгээний академийн зүгээс эрүүл мэндэд хамгийн зохистой нойрын хэм хэмжээг 6-12 насныханд 9-12 цаг, 13-18 насныханд 8-10 цаг гэж тогтоосон юм байна. Судалгааны анализыг хялбаршуулахын тулд 8 цагийг хамгийн зохистой гэж эрдэмтэд сонгосон аж. Оролцогчдыг 3 бүлэгт хуваав: Маш богино нойртой -7 цагаас бага унтдаг, богино нойртой -7-8 цаг унтдаг, боломжийн нойртой -8 цаг ба дээш унтдаг. Эцэст нь эрдэмтэд “Хоногт 8 цагаас бага унтдаг өсвөр настнууд илүүдэл жинтэй болох, таргалах магадлал өндөр” гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэдний судалгааны үр дүнг “Medical Xpress” сэтгүүлд нийтэлсэн. Мөн эрдэмтэд "ESC 2022” хурал дээр илтгэлээ тавьжээ.