өдөр
шөнө
×

Зүрх, бамбай булчирхайд сайн хүнс

--- Оросын анагаах ухааны доктор, токсилогч эмч Кутушовын зөвлөгөө ---
Самар бол хүний бие махбодид нэн ашигтай хүнс, яагаад гэвэл цусны судсуудын уян хатан чанарыг сайжруулж зүрх судасны системийг хамгаалдаг. Цус багадалтаас сэргийлэх, стрессийн түвшнийг бууруулах, артерийн даралтыг хэвийн болгоё гэвэл самар идээрэй. Түүнчлэн самар нь бамбай булчирхайн ажиллагааг сайжруулдаг, төмрийн шингэцэд тусалж гемоглобин ялгаруулахад нөлөөлдөг аж. Самранд олон витамин, минерал агуулагддаг тул ясны эдүүдийг бэхжүүлдэг юм байна. Илчлэг ихтэй гээд хүмүүс самар хэрэглэхээс зайлсхийдэг нь буруу. Хэрэв зөв хэрэглэвэл самраас болж таргална гэж байхгүй, харин түүний тусламжтай илүүдэл жингээ хаяж болно. 
Бүйлс (гүйлс) бол биеийн дархлааг бэхжүүлдэг, мөн ядаргаа ба мэдрэлийн ачааллаас ангижруулж цусан дахь саахарын түвшнийг бууруулдаг.
Кешью бол гэдсэнд ашигтай самар бөгөөд аминхүчлүүд, эслэгүүдийг их хэмжээгээр агуулдаг учраас хоолны дуршлыг бууруулдаг. Давслаагүй самар худалдан авахыг хичээ, мөн идэхийн өмнө дэвтээвэл илүү сайн. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top