өдөр
шөнө
×

Оливын тосоор хөлөө арчил

Хөлийн тавхай эвэршиж хатуурсан тохиолдолд дараах аргуудын аль нэгийг туршиж үзээрэй, таны хөл хэдхэн хоногт л яг нялх хүүхдийнх шиг булбарай, зөөлөн болно. 
- Ногоон цайны навч, нимбэгтэй маскийг энэ тохиолдолд хэрэглээрэй. Нимбэгийн хальсыг жижиглэж бүр нухаш шиг болго. Цайны ханд бэлдэхэд хэрэглэсэн ногоон навчийг жижиглэсэн нимбэгтэй сайн холино. Энэ холимгийг бүлээнээр нь хөлийн уланд түрхэж гадуур нь гялгар уутаар ороож оймсоо өмсөөрэй.
- Оливын тосыг давстай хольж хөлийн уландаа түрхвэл эвэршсэн болон үхэжсэн арьс, эдүүд сайн гуужна. Далайн давс бол илүү сайн үйлчилгээтэй.
- Шинэхэн гүйлс жимсний зөөлөн хэсгийг сэрээгээр нухаж бэлдэнэ. Дээр нь оливын тосоос хэдэн дуслыг нэм. Үүнийг зөөлөн гал дээр 2-3 минутын турш халааж бүлээн чигээр нь хөлийн тавхайд түрхээрэй. Гадуур нь гялгар уутаар ороож 20 минут байлга, дараа нь бүлээн усаар угааж арилгаад чийгшүүлэгч тос түрхэнэ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top